Tuesday, August 21, 2012

Сувилалд ахмадуудаа хамруулна

ИНЕГ, түүний харъяа байгууллагын ахмадуудыг хөнгөлөлттэй үнээр Богд хан уулын Жаргалантын аманд байрлах тохилог сувилалд амрааж сувилуулна. Сувилалд хамрагдах хүсэлтэй ИНЕГ, түүний харъяа байгууллагын бүртгэлтэй ахмадууд ИНЕГ-ын Ахмадын хороонд хандана уу. Лавлах утас: 28-2083

Sunday, July 8, 2012

Иргэний нисэхийн салбарын ахмадууддаа мэндчилгээ дэвшүүллээ

ИНЕГ-ын Ахмадын хорооны дарга П.Эрдэнэ-Очир ахмадууддаа баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ. Иргэний нисэхийн салбарын үе үеийн ахмадуудаа !!! Иргэний нисэхийнсалбарын хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлууд Та бүхэндээ Ардын хувьсгалын 91 жилийн баяр наадмын мэндийг хүргэе! Эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө шударга, бүтээлч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмад настнуудаараа бид цаг үргэлж бахархаж, бас үлгэр дууриалал авч байдаг билээ. Иргэний нисэхийн ерөнхий газрын бодлогын төвд ахмад настны нийгмийн хамгааллын асуудал онцгой байр суурь эзэлдэг бөгөөд ахмадуудад зориулсан ахмадын сан нээж, нэмэгдэл тэтгэвэр олгох, нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, эрүүл энх, урт удаан насалж, аз жаргалтай амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Дээрх нэмэгдэл тэтгэвэр болон бусад арга хэмжээнд өнөөдрийн байдлаар 512 ахмад хамрагдаж байна. Цаашид ч ахмад настнуудынхаа төлөө, тэдний амьдралын баталгааг дээшлүүлэхийн төлөө ИНЕГ-ын Ахмадын хорооноос анхааран ажиллах болно . Салбарынхаа төлөө бие сэтгэл, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулсан буянт буурлууд та бүхэндээ зуу насалж, зургаадай таягаа тулж, үр хүүхэд, төр түмэндээ түшиг нь болж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье! ИНЕГ-ын Ахмадын хорооны дарга П.Эрдэнэ-Очир

Sunday, January 22, 2012

Ахмадуудаа хүлээн авна

Сар шинийн баярыг тохиолдуулан ИНЕГ, түүний харъяа байгууллагуудын ахмадуудыг 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр "Чингис хаан" Олон улсын нисэх буудал дээр хүлээн авна.

ИНЕГ-ын Ахмадын хороо
Утас: 28-2083

Monday, October 10, 2011

Шилдэг дасгалжуулагчаар шалгарлаа



Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, ахмадуудын бие бялдар, эрүүл мэндийг дээшлүүлэх талаар төр засгаас дэвшүүлж буй зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор Монголын Ахмадын өдрийг тохиолдуулан Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас уламжлал болгон явуулдаг спорт явган аяллын 2011 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд ИНЕГ-ын баг амжилттай оролцлоо. Тэмцээний үеэр баг тамирчдаа хурд хүч, авхаалж самбаатай оролцуулсныг үнэлж тус багийн ахлагч, ИНЕГ-ын өндөр настан спортын мастер Чулууны Цогоог /"Чингис хаан" ОУБ/ шилдэг дасгалжуулагч, хүндэт өргөмжлөлөөр шагнасан байна. Багийн гишүүдэд Маамуугийн Саандар /"Чингис хаан" ОУБ/, Гонгорын Чимгээ /"Чингис хаан" ОУБ/, Батжаргалын Пүрэв /"Чингис хаан" ОУБ/, Чойжиннямын Наранцэцэг /ГТҮА/ нар хамрагдлаа.





ИНЕГ-ын Ахмадын хорооноос энэхүү тэмцээнд 5 удаагаа амжилттай оролцож байгаа бөгөөд жил бүр явагддаг энэхүү тэмцээнд оролцох сонирхолтой харъяаллын ахмадуудыг бүртгэж авна. /28-2083, 9916-5959, 9972-2405/



Thursday, September 29, 2011

Ахмадын баярын өдөр тоглолт үзүүлнэ

ИНЕГ, МИАТ ХК-ий Ахмадын хороодууд хамтран Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Урлагийн нэгдсэн тоглолтыг МҮЭСТО-ны Концертийн их танхимд 2011.10.01-ний өдрийн 15.00 цагаас зохион байгуулна.
Тоглолтонд:
МУАЖ А.Нэргүй
МУАЖ Д.Самбуу
МУГЖ Ц.Өлзий-Орших
МУГЖ С.Ганзориг
МУГЖ Л.Чаминчулуун
МУГЖ Д.Галсантогтох
МУГЖ Б.Сийлэгмаа
МУСТА Т.Пүрэвдорж
МУСТА Н.Амгалан
МУСТА Л.Банзрагч
МУСТА Х.Батмэнд
Дуучин Б.Отгонтогтох
Увертура хамтлаг
"Шинэ үе" продакшн
Ардын бүжгийн хамтлаг оролцоно.
Лавлах утас: 282083

Wednesday, May 18, 2011

Зарлал

2011.5.23-ны Даваа гарагийн 14.00 цагаас Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд ИНЕГ, МИАТ ХК-ний ахмадуудад зориулсан үндэсний дуу бүжгийн чуулгын тоглолт болно. Ахмадууд Та бүхнийг хүрэлцэн ирж үзэхийг урьж байна. Лавлах утас: 28-2083

ИНЕГ-ын Ахмадын хороо

Thursday, May 5, 2011

Хүндэтгэл үзүүллээ

Иргэний агаарын тээврийн удирдах ерөнхий газрын даргаар 1974-1979 онд ажилласан С.Санжмятав, 1979-1986, 1993-1996 онуудад ажилласан Л.Лхагва, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар 1998-2006 онд ажилласан М.Дагва нарыг 2011.5.03-ны өдөр ИНЕГ-ын даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.