Wednesday, November 28, 2012

ИНЕГ-ын ахмад ажилтан хүрэл медаль хүртэв

ИНЕГ-ын ахмад ажилтан Л.Цэнд-Аюуш буудлагын спортын Азийн мастеруудын 11 дэх удаагийн тоглолтын 10 метрийн эмэгтэй хийн гар бууны төрөлд хүрэл медаль хүртжээ. Энэ сарын 17-19-ний өдрүүдэд Япон улсын Фужида хотод болсон тоглолтод манай улсаас 18 тамирчин оролцсоноос нийт 25 медаль хүртэж, багаараа хоёрдугаар байр эзэлсэн байна. Тоглолтод Японоос 80, БНСУ-аас 19 тамирчин оролцож, багийн дүнгээр япончууд тэргүүлжээ. Манай улсаас оролцсон буудлагын спортын тамирчин Н.Энхбаатар урт буугаар 60 суманд 594 оноо авч Азийн мастеруудын тэмцээний дээд амжилт тогтоосон байна.