Monday, May 11, 2015

Ахмадуудаа хүлээн авна

Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 90 жилийн ой, Иргэний агаарын тээвэрчдийн өдрийг тохиолдуулан ИНЕГ, түүний харьяа байгууллагуудын өндөр настнуудыг 2015.05.20-ны Лхагва гарагт 11.00 цагт Буянт-Ухаа ресторанд хүлээн авна.

Tuesday, September 24, 2013

Олон улсын Ахмадын өдөрт зориулсан "Мэндийн цэнхэр хадаг" тоглолт 2013.10.01-ний өдөр болно

Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ИНЕГ-ын Ахмадын хорооны 28-2083 утаснаас лавлана уу.

Monday, February 4, 2013

Монголын Ахмадын Холбооны "Хүндэт тэмдэг"-ээр шагнагдав

ИНЕГ-ын Ахмадын хорооны өндөр настан Чулуун овогтой Цогоогийн ахмадын үйл ажиллагаанд оролцож буй хувь нэмрийг нь үнэлж Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ж.Цэндсүрэн "Хүндэт тэмдэг" /№3595/-ээр шагналаа. Шагналыг ИНЕГ-ын Ахмадын хорооны дарга П.Эрдэнэ-Очир, тэргүүлэгч н.Лувсанданзан нар гардуулав.

Wednesday, November 28, 2012

ИНЕГ-ын ахмад ажилтан хүрэл медаль хүртэв

ИНЕГ-ын ахмад ажилтан Л.Цэнд-Аюуш буудлагын спортын Азийн мастеруудын 11 дэх удаагийн тоглолтын 10 метрийн эмэгтэй хийн гар бууны төрөлд хүрэл медаль хүртжээ. Энэ сарын 17-19-ний өдрүүдэд Япон улсын Фужида хотод болсон тоглолтод манай улсаас 18 тамирчин оролцсоноос нийт 25 медаль хүртэж, багаараа хоёрдугаар байр эзэлсэн байна. Тоглолтод Японоос 80, БНСУ-аас 19 тамирчин оролцож, багийн дүнгээр япончууд тэргүүлжээ. Манай улсаас оролцсон буудлагын спортын тамирчин Н.Энхбаатар урт буугаар 60 суманд 594 оноо авч Азийн мастеруудын тэмцээний дээд амжилт тогтоосон байна.

Thursday, October 11, 2012

Тэмцээнд амжилттай оролцлоо

Адал явдалт спорт аяллын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг ХАХНХЯ-ны нэрэмжит ахмадын спорт явган аяллын тэмцээн 2012.10.05-07-ны өдрүүдэд оролцлоо. Тус тэмцээнд ИНЕГ-ын өндөр настан Ч.Цогоо ахлагчтай баг тамирчид амжилттай оролцож, буухиа тэмцээнд тэргүүн байр эзэлсэн байна. Нийт 23 баг тус тэмцээнд оролцсон аж. Тэмцээний үеэр жил бүр амжилттай оролцож, биеийн тамир, спортыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Ч.Цогоог Биеийн тамир, спортын газраас "Спортын алдар" тэмдгээр шагнасан байна. Дараа жилийн тэмцээнд оролцох хүсэлтэй ахмадууд ИНЕГ-ын Ахмадын хороонд хандах боломжтой.

Tuesday, August 21, 2012

Сувилалд ахмадуудаа хамруулна

ИНЕГ, түүний харъяа байгууллагын ахмадуудыг хөнгөлөлттэй үнээр Богд хан уулын Жаргалантын аманд байрлах тохилог сувилалд амрааж сувилуулна. Сувилалд хамрагдах хүсэлтэй ИНЕГ, түүний харъяа байгууллагын бүртгэлтэй ахмадууд ИНЕГ-ын Ахмадын хороонд хандана уу. Лавлах утас: 28-2083

Sunday, July 8, 2012

Иргэний нисэхийн салбарын ахмадууддаа мэндчилгээ дэвшүүллээ

ИНЕГ-ын Ахмадын хорооны дарга П.Эрдэнэ-Очир ахмадууддаа баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ. Иргэний нисэхийн салбарын үе үеийн ахмадуудаа !!! Иргэний нисэхийнсалбарын хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлууд Та бүхэндээ Ардын хувьсгалын 91 жилийн баяр наадмын мэндийг хүргэе! Эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө шударга, бүтээлч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмад настнуудаараа бид цаг үргэлж бахархаж, бас үлгэр дууриалал авч байдаг билээ. Иргэний нисэхийн ерөнхий газрын бодлогын төвд ахмад настны нийгмийн хамгааллын асуудал онцгой байр суурь эзэлдэг бөгөөд ахмадуудад зориулсан ахмадын сан нээж, нэмэгдэл тэтгэвэр олгох, нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, эрүүл энх, урт удаан насалж, аз жаргалтай амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Дээрх нэмэгдэл тэтгэвэр болон бусад арга хэмжээнд өнөөдрийн байдлаар 512 ахмад хамрагдаж байна. Цаашид ч ахмад настнуудынхаа төлөө, тэдний амьдралын баталгааг дээшлүүлэхийн төлөө ИНЕГ-ын Ахмадын хорооноос анхааран ажиллах болно . Салбарынхаа төлөө бие сэтгэл, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулсан буянт буурлууд та бүхэндээ зуу насалж, зургаадай таягаа тулж, үр хүүхэд, төр түмэндээ түшиг нь болж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье! ИНЕГ-ын Ахмадын хорооны дарга П.Эрдэнэ-Очир