Sunday, July 8, 2012

Иргэний нисэхийн салбарын ахмадууддаа мэндчилгээ дэвшүүллээ

ИНЕГ-ын Ахмадын хорооны дарга П.Эрдэнэ-Очир ахмадууддаа баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ. Иргэний нисэхийн салбарын үе үеийн ахмадуудаа !!! Иргэний нисэхийнсалбарын хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлууд Та бүхэндээ Ардын хувьсгалын 91 жилийн баяр наадмын мэндийг хүргэе! Эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө шударга, бүтээлч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмад настнуудаараа бид цаг үргэлж бахархаж, бас үлгэр дууриалал авч байдаг билээ. Иргэний нисэхийн ерөнхий газрын бодлогын төвд ахмад настны нийгмийн хамгааллын асуудал онцгой байр суурь эзэлдэг бөгөөд ахмадуудад зориулсан ахмадын сан нээж, нэмэгдэл тэтгэвэр олгох, нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, эрүүл энх, урт удаан насалж, аз жаргалтай амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Дээрх нэмэгдэл тэтгэвэр болон бусад арга хэмжээнд өнөөдрийн байдлаар 512 ахмад хамрагдаж байна. Цаашид ч ахмад настнуудынхаа төлөө, тэдний амьдралын баталгааг дээшлүүлэхийн төлөө ИНЕГ-ын Ахмадын хорооноос анхааран ажиллах болно . Салбарынхаа төлөө бие сэтгэл, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулсан буянт буурлууд та бүхэндээ зуу насалж, зургаадай таягаа тулж, үр хүүхэд, төр түмэндээ түшиг нь болж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье! ИНЕГ-ын Ахмадын хорооны дарга П.Эрдэнэ-Очир

No comments:

Post a Comment