Төмөр барс жилийн босгон дээр иргэний агаарын тээврийн салбараас тэтгэвэртээ гарсан ахмадууд 90 мянган төгрөгтэй хадгаламжийн дэвтэр гардлаа. Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын тушаалаар "Ахмадын сан бцрдццлэх, захиран зарцуулах, хяналт тавих журам" батлагдсаны дагуу 500 гаруй ахмад настан анхны хишйг хцртсэн нь тэр. Монголд анх удаа бий болсон "Ахмадын сан" хэмээх шинэлэг, хцмццнлэг цйл ажиллагааны талаар " сонирхож, ИНЕГ-ын Ахмадын хорооны дарга П.Эрдэнэ-Очиртой манай сурвалжлагч ярилцсаныг уншигчдадаа толилуулъя.
-Танай байгууллага ахмадууддаа хүндэтгэл үзүүлэхийн нэмэгдэл тэтгэвэр олгож эхэлсэн тухай сайхан мэдээ сонслоо. Сард хэдэн төгрөг олгож байна вэ ?
-ИНЕГ-аас агаарын тээврийн салбарт он удаан жил ажиллаж, гавьяаныхаа амралтаа эдэлж буй ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, төрөөс авч буй тэтгэвэр дээр нь байгууллагын Ахмадын сангаас сар бүр 30 мянган төгрөг олгож байх шийдвэр гаргасанд баяртай байна. Энэ бол ахмад үеийнхний хөдөлмөр, зүтгэлийг үнэлж, баярлуулж байгаа сайхан хэрэг юм. Шинэ сарын өмнө Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Г.Даваа болон захиргааны зүгээс ахмадууддаа хүндэтгэл үзүүлж хүлээж авахдаа хүн бүрт 90 мянган төгрөгтэй "Хаан" банкны хадгаламжийн дэвтэр гардуулсан. Оны эхний гурван сарын тэтгэврийг олгосон нь энэ. Аливаа бэлэг, өглөг их бага байх нь чухал биш. Хамгийн гол нь чин сэтгэлээсээ өгч байгаад л учир байгаа юм. Ахмадууд бид магнай тэнийн баярласан.
-Ахмадын сантай болсон анхны байгууллага санхүүжилтээ хэрхэн шийдсэн бол?
-Сангийн хөрөнгийг хэд хэдэн эх үүсвэрээс бүрдүүлэх юм билээ. Байгууллагын тухайн жилийн үйл ажиллагааны зардлын хэмнэлтээс цалингийн нийт сангийн 3.0 хүртэл хувтай тэнцэх хэмжээний хөрөнгө бол хамгийн гол эх үүсвэр юм. Сангийн тухайн жилийн зарцуулагдаагүй үлдэгдэл, иргэд, бусад байгууллагаас санд өгсөн хандив, тусламж, тоног төхөөрөмж, бараа материал, бусад эд зүйлс, сангийн хөрөнгийг банкинд хадгалуулсан хүү болон бусад эх үүсвэрээс хөрөнгө бүрдэж байна. Сангийн хөрөнгийн хэмжээг байгууллагын санхүүгийн байдал, зах зэалийн тухайн үеийн нөхцлийг харгалзан Удирдах зөвлөл тоггооно.
-Ахмадын сангийн Удирдах зөвлөл хөрөнгийн зарцуулалтад хяналт тавина гэж ойлгож болох уу ?
-Сангийн журамд зааснаар сангийн захиран зарцуулах эрхийг Иргэний нисэхийн ерөнхий газрын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хороо, Ахмадын хорооноос ижил тоогоор томилогдсон Сангийн удирдах зөвлөл эдлэнэ. Удирдах зөвлөлөөс сангийн гүйцэтгэх захирал, хяналтын зөвлөлийн даргыг томилно.
Удирдах зөвлөл нь есөн хүний бүрэлдэхүүнтэй, Зөвлөлийн дарга нь байгууллагын дарга байна. Туүнээс гадна хяналтын зөвлөлд байгууллагьш захиргаа, Ахмадын хороо, ҮЭ-ийн хорооны тус бүрийн төлөөлөл орно. Санд төвлөрсөн хөрөнгийг хэрхэн зарцуулсан талаарх тайланд хяналтын зөвлөлийнхөн мониторинг хийж сангийн Удирдах зөвлөлд танилцуулах журамтай.
-Хэрэв ИНЕГ-ын дарга, удирдлага солигдвол Ахмадын сангийн үйл ажиллагаанд нөлөөлөх үү ?
-Байгууллагын дарга хэн байх нь Ахмадын санд нөлөөлөхгүй болов уу. ИНЕГ-ын даргаар хэн нэгэн томилогдоход сонин хэвлэлээр ёс юм шиг л баахан шуугих юм. Хэн нэгнийгээ гоочилж, амар тайван ажиллах аргагүй болгох хэнд хэрэгтэй юм бэ. Өө сэвгүй өндөг шиг, эсвэл өчүүхэн ч сул талгүй дарга байна гэдэг юу л бол. Харин сайн чанар нь аль болох давамгай байвал нийгэмд хэрэгтэй гэдгийг чухалчлах ёстой байх. ИНЕГ-ын дарга нарын хэн нь ч ахмад үеийнхэндээ хүндэтгэлтэй ханддаг. Ямар ч даргын үед ахмад үеийнхнээ сэтгэл дундуур байлгасан асуудал байхгүй. Манай хороонд харьяалалтай иргэний агаарын тээврийн салбараас тэтгэвэрт гарсан 500 гаруй ахмад байна. Тэд бүгдээрээ ИНЕГ, МИАТ компанид ажиллаж, залуу халуун насаа нисэхэд л өнгөрүүлсэн хүмүүс.
Миний хувьд Иргэний агаарын тээврийн удирдах ерөнхий газар гэж байхад л агаарын тээвэртэй амьдралаа холбосон. Үе үеийн дарга нартай 40 гаруй жил хамтран ажиллаж байгаад тэтгэвэртээ гараад хэдэн жил болжбайна. Одоо ахмадьн хорооны даргын ажлыг аваад удаагүй байна.
Ер нь иргэний агаарын тээвэр бол маш сайн бэлтгэгдсэн боловсон хүчинтэй байгууллага. 1950-иад оноос эхлэн хуучнаар ЗХУ-д нисгэгч, инженер техникийн ажилтан, мэргэжилтнээ бэлтгэсэн. Жилд 35-40 хүн сургуульд явдаг байлаа. Одоогийн дарга нар, нисгэгчид 1970-80-аад оны үеийн оюутнууд. Өнөөдөр тэд бүгдээрээ туршлагатай ажилтнууд болжээ. ИНЕГ-ын удирдлага, дарга нар салбарынхаа онцлог, үйл ажиллагааг мэддэг бэлтгэгдсэн хүмүүс. Энэ бол маш чухал шалгуур. Мэргэжлийн хүн салбараа удирдана гэдэг давуу тал. ИНЕГ-ын дарга Г. Даваа, өмнө нь ажиллаж байсан Батмөнх, Дагва нар бидний гараар сургуульд явж, боловсрол эззмшсэн ажлын гараагаа нисэхээс эхэлсэн мэргэжлийн хүмүүс. Олон жилийн өмнөөс иргэний агаарын тээвэр боловсон хүчний хангалтад онцгой анхаарч байсных гэж хэлмээр байна.
-Ахмадын сантай боллоо гэж танайхан ам сайтай байна. Сар бүр тэтгэвэр өгөхөөс өөр төлөвлөж байгаа ямар ажил байна вэ?
-Сангийн хөрөнгө оруулалт нэмэгдэж цаашид өргөжинө гэдэгг бид итгэлтэй байгаа. Журамд зааснаар, өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад настанд нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж олгох, хөдөлмөр, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлэхэд сангийн үйл ажиллагаа чиглэгдэнэ. ИНЕГ-ын Ахмадын хорооны өндөр настан болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, хурц хордлогын улмаас нийтийн хамгааллын холбогдох хууль тоггоомжийн дагуу хөдөлмөрийн чадвараа бүрэн алдаж, тахир дутуугийн тэтгэвэрт гарсан хүмүүс ахмад настны нэгэн адил Сангаас нэмэгдэл тэттэвэр авах эрхтэй" гэж журамд заасан нь бий. Ахмадуудынхаа төлөө хийж буй сайн үйлсийнх нь төлөө үе, үеийн удирдлагадаа ахмад настнууд талархаж байгаагаа илэрхийлж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсч, өөдрөг явахын ерөөл дэвшүүлж байна.
"Зууны мэдээ" 2010.02.23
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment